Нүүр хуудас Эдийн засаг АНУ-ын “JPMorgan Chase” банк крипто гаргахаар зэхэж байна 

АНУ-ын “JPMorgan Chase” банк крипто гаргахаар зэхэж байна 

56
0
JPmorgan-chase
АНУ-ын "JPMorgan Chase" банк крипто гаргахаар зэхэж байна 

Америкийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк гэгддэг “JPMorgan Chase” нь JPM Coin гаргахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус банк крипто ашигласнаар мөнгөн шилжүүлэг, гүйлгээнүүдийн хурдыг нэмэгдүүлэх юм.

“JPMorgan” банкны блокчейн хариуцсан захирал Умар Фарук хэлэхдээ

Одоогийн байдлаар манай дэлхийд оршин буй бүхэн блокчейн технологид шилжин суурьших явцад төлбөрийн гол хэрэгсэл нь уг технологид суурилах болно” гэжээ.

“JPMorgan” эхний ээлжид олон улсын төлбөр тооцоо хийхэд дээрх шинэ криптогоо ашиглаж, түргэсгэх бодолтой байна.

Ердийн үед одоо ашигладаг SWIFT системийн дагуу гүйлгээ шилжүүлэг хийхэд 1 болон түүнээс дээш өдөр шаардагддаг байдлыг халахад блокчейн тусална гэж JPMorgan банкны блокчейн судалгааныхан үзэж байна.

“JPCoin” гэх криптог уг банк бүх үйл ажиллагаандаа бус, зөвхөн 3 чиглэлээр түрүүлж ашиглаж үзээд, үнэлэлт дүгнэлтээ өгсний дараа бусад чиглэлд нэвтрүүлэх эсэхээ шийдвэрлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here