28/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Биата Транкманн: Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжинө

“Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой эдийн засгийн форум үргэлжилж байна.

Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа болон тогтвортой хөрөнгө оруулалтын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманн илтгэл тавилаа.

Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй. Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжих болно.

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих, аж үйлдвэр инноваци, дэд бүтцийг хөгжүүлэх, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах ёстой. Төр болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажилласнаар Улаанбаатар хотыг хөгжүүлж чадна гэдэгт би итгэж байна” хэмээлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.