Нүүр хуудас Эдийн засаг Биткойны ханш 2019 онд анх удаагаа 4900 ам.долларт хүрлээ

Биткойны ханш 2019 онд анх удаагаа 4900 ам.долларт хүрлээ

89
0
bitcoin
Биткойны ханш 2019 онд анх удаагаа 4900 ам.долларт хүрлээ

Биткойны ханш 2019 онд анх удаагаа 4900 ам.долларт хүрч арилжигдаж байна. Криптовалютын зах зээлийн томоохон тоглогчдын ханшийн өсөлт нь 2 оронтой тоогоор хэмжигдэж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.

Орон нутгийн цагаар мягмар гарагт ердөө 1 цагийн дотор Биткойны ханш 14 хувиар огцом нэмэгдсэн бөгөөд хамгийн сүүлчийн байдлаар 4925 ам.доллараар арилжиж байна. Улмаар 1 өдрийн дотор Биткойны нийт арилжаа гүйлгээний зах зээл 10 тэрбум ам.доллар аар өргөжсөн байна.

Тэгвэл ETH буюу Этериүм ч гэсэн 17 хувийн өсөлт үзүүлж, 1 ширхэг нь 166 ам.доллар аар худалдаалагдаж байгаа юм. Этериүмийн зах зээлийн хэмжээ 17 тэрбум 598,000 ам.долларт хүрээд байна.

Криптогийн зах зээл ийнхүү тэлж, ханш өсөх болсныг тодорхой нэг шалтгаанаар тайлбарлах боломж одоогоор хомс байгаа юм. Гэхдээ 4 сарын 1-нд криптогийн хөрөнгө оруулагч Жош Рейжер таамаглал дэвшүүлж, 2023 он гэхэд Биткойны ханш 150,000 ам.долларт хүрнэ гэсэн.

Түүнчлэн АНУ-ын криптовалют арилжааны газар болох “Coinbase” нь хил дамнасан төлбөр тооцооны системээ өргөжүүлэн тэлээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here