Нүүр хуудас Эдийн засаг Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг баталлаа

Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг баталлаа

95
0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд гишүүдийн олонхийн саналаар Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг баталлаа.
Манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна. Энэ байдал нь хуулийн давхардлыг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна. Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here