Нүүр хуудас Эдийн засаг Маргааш бүх нийтийн марафон гүйлт болно

Маргааш бүх нийтийн марафон гүйлт болно

124
0

Маргааш автомашингүй өдөр буюу Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн болох тул томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлж мөн Шонхор, Шөнийн зах, Өгөөмөр техникийн зах болон Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Содон, Алтжин бөмбөгөр, Хархорин, Мишээл экспо” худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр гээд нийт 19 зах, худалдааны төвүүд амарна.
Нийслэлийн төвийн чиглэлийн авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, томоохон зах болон худалдаа үйлчилгээний төвүүдийг амраах учраас зарим чиглэлд авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэх тул ажил амралтын хуваарьтаа тодорхой байдлаар зохицуулалт хийхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэдэд зөвлөж анхааруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here