Нүүр хуудас Эдийн засаг Нохой жилийг угтан “Монгол Банхар”-ын…

Нохой жилийг угтан “Монгол Банхар”-ын…

496
0
Нохой жилийг угтан “Монгол Банхар”-ын...
Нохой жилийг угтан “Монгол Банхар”-ын...

Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой,  онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг ба 2018 оны “Нохой” жилийг угтан “Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

Монголбанк “Эрдэнэсийн сан”-гийн дурсгалын зоосны цуглуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор 1972 оноос эхлэн 12 жил, Монгол Улсын нэн ховор амьтад, олимпын тамирчид, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэх мэт олон цуврал сэдвүүдээр дурсгалын алт, мөнгө, зэс зооснуудыг үйлдвэрлэж байна. Тэгвэл 2017 оноос Монгол Улсад нэн ховордо

ж байгаа амьтдыг хамгаалах,  олон улсад таниулан сурталчлах зорилгоор “Говийн баавгай” зоосыг санаачлан гаргасан билээ.

Дэлхийн улс орнууд  түүх, соёл, түүхэн хүмүүс, дурсгалт газар, онцгой содон үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоосыг үйлдвэрлэн бэлгэ дурсгал, соёлын зах зээлд нийлүүлдэг. Сэдвийн хувьд улс бүр харилцан адилгүй.  Жишээ нь: Австри Улс нь түүхт ой, алдартай хүмүүс, шинэ жил зэрэг сэдвийн хүрээнд зоос гаргадаг ба Европын холбооны орнуудын жил бүр гаргадаг 2 Еврогийн дурсгалын зоосыг цутгадаг.  Алт, мөнгөн зоосыг жилд 30-50 мянган ширхэг, зэс зоосыг 150-200 мянган ширхэг үйлдвэрлэдэг байна. АНУ нь Хүний эрх, эрх чөлөө, түүхэн хүмүүс, цэрэг дайны болон хүүхдийн эрхийг хамгаалах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамардаг ба жилд дунджаар 700 мянган ширхэг дурсгалын зоосыг үйлдвэрлэдэг. Тэгвэл Япон улс газар хөдлөлт, байгаль, далайн амьтад, алдартай хүмүүс, онцгой содон үйл явдлыг тохиолдуулан жилд 40 гаран мянган ширхэг зоос үйлдвэрлэдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here