Нүүр хуудас Эдийн засаг Францад 10 оюутан суралцуулна

Францад 10 оюутан суралцуулна

216
0

Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилготой
БСШУСЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцах 10 оюутныг сонгон шалгаруулахаар болжээ.
Тэтгэлэг олгох чиглэл нь мастерын сургалт, хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болох аж.
Элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн байх, Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан ба монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын дипломтай франц, англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байна.Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид дурдсан баримт бичгийг бүрдүүлэн энэ сарын 26-ны дотор Францын ЭСЯ-нд хүргүүлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here