17/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаа…

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 23 компанийн хувьцааны ханш өсөв

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн  455 189 ширхэг хувьцаа арилжсанаас 23 компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 10 компанийн хувьцааны ханш буурсан бол нэг  компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хархорин” /HHN/+15 хувь болон “Ноёт хайрхан” /NIE/+14.99 хувь компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жинст-Увс” /JIV/-6.39 хувиар, “Баянгол зочид буудал” /BNG/-6.3 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 21 ширхэг үнэт цаас  2 сая 20 410  төгрөгөөр арилжсан байна.

Ингэснээр “MSE ALL” индекс 1,160.85 нэгж болж 0.43 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.