Нүүр хуудас Эдийн засаг 9.4 САЯ ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖИГДАЖ 14.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙЛЭЭ

9.4 САЯ ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖИГДАЖ 14.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙЛЭЭ

170
0

2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9,293,950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 11.09%, “Улсын их дэлгүүр” 10.91%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 150,000 ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай, 18.000%-ийн хүүтэй 2,790 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 950 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 14,142,085,131.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 840.91 нэгж болж 0.31%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,441,914,088,121.00  төгрөг боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here