Нүүр хуудас Эрүүл мэнд БГД-ийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт хүргэж эхэллээ

БГД-ийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт хүргэж эхэллээ

52
0
eruul-mendiin-uilchilgee-2019
БГД-ийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт хүргэж эхэллээ

“Баянгол-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 23 хорооны зорилтод бүлгийн эмэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж эхэллээ.

Уг үзлэгт өнөөдөр /2019.04.30/ дүүргийн 10, 12 дугаар хорооны эмэгтэйчүүд үзлэгт хамрагдлаа.
Иргэдийн заавал үзүүлэх шаардлагатай дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, ЭХО, зүрх судас мөн шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ зэргийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар газар дээр нь авч, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байлаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хэвтэрт байгаа иргэдэд гэрт нь очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буйгаараа энэ удаагийн үзлэг зорилтод бүлгийн иргэн бүрт хүрч байгаа юм.

Мөн сүүлийн үед залуужиж байгаа гэгддэг ясны сийрэгжилтийн аппаратаар иргэд сийрэгжилтээ тодорхойлуулж, цаашид ямар эм, эмчилгээ хийлгэх, өөрийн зүгээс юуг анхаарах зэрэг зөвлөгөө зааврыг авч байгаадаа Баянгол дүүргийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Тус үзлэг энэ сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд 2019.12.01-нийг хүртэл үргэлжлэх юм.Үзлэг, шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд хороо болон хэсгийн ахлагч нараасаа мэдээлэл авч хамрагдах бүрэн боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here