Нүүр хуудас Эрүүл мэнд Залуучууд фитнесс клубээр 50%…

Залуучууд фитнесс клубээр 50%…

567
0
Залуучууд фитнесс клубээр 50%...
Залуучууд фитнесс клубээр 50%...

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор талуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан энэхүү санамж бичгийг байгууллаа. 

Залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүй хойч үе, залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг байршуулахаар төлөвлөж байна.

Энэхүү самбарт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад нэг од, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа байгууллагад таван од байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах юм. Цаашид хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын тоо, хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул спортоос гадна иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй” гэв.

Хөнгөлөлт үзүүлэх клубүүдийн нэрс

Холбогдох утас

Хаяг, байршил

1 Чийрэг Монгол клуб
2 Proteam клуб

7709-7777

СБД 7 хороо Саруул хотхон 2-р орц 3-р давхарт
3 Perfect клуб

4 California клуб

7010-6666

3,4-р хороолол, хуучнаар “Од” кино театрын зүүн талд “JSD” төвийн 4 давхарт
5 Golden gym-1 клуб

7777-0099

Тусгаар тогтнолын ордон, 4 давхарт
6 Golden gym-2 клуб

7707-0099

Американ дэнж хотхоны баруун талд
7 Golden gym-3 клуб

7709-0099

Тэнгис кино театрын урд талд Виктори центрийн 5 давхарт
8 Golden gym-4 клуб

7717-0099

Нарны зам дагуу Замын цагдаагийн эсрэг талд Бодиз автомотивийн 3 давхарт
9 Golden gym-5 клуб

7705-0099

3-р хороолол, Сансар төвийн 3 давхарт
10 Winner клуб

9918-9255

Циркийн зүүн талын Oriflame center – н зүүн талын 2б 1а байр
11 Olympus клуб

7700-5292

Хан-уул дүүрэг Khan-uul tower
12 Эрүүлмаа клуб

13 Iron bulls клуб

8877-8870

10 дугаар хороолол, Хаан банкны 4 давхарт
14 Ripped фитнесс клуб

15 Star клуб

9928-6777

Баянгол дүүрэг 16-р хороо Амарсанаагийн гудамж, Гандан-58
16 Magic клуб

3,4-р хорооллын эцэст
17 Tiger клуб

18 Од клуб

19 Crown клуб

Holiday Inn Зочид буудлын 36 давхарт
20 HR клуб

8010-5005

БГД 3-р хороолол, Өргөө кино театрын ард Дако бизнес центрийн 7 давхарт
21 Park gym клуб

9910-8484

БЗД 26-р хороо, Нарлаг төвийн 2 давхарт
22 Enthusiast бодибилдинг, фитнесс клуб

7711-0311

Бага Тойруу, Залуучуудын өргөн чөлөө, ЭСК төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here