Нүүр хуудас Эрүүл мэнд Зуны халуун өдөр 12-16 цагийн үед нарны туяа илүү идэвхтэй,илүү аюултай байдаг...

Зуны халуун өдөр 12-16 цагийн үед нарны туяа илүү идэвхтэй,илүү аюултай байдаг гэнэ.

319
0

Ойрын өдрүүдэд  Улаанбаатар хотод өдөртөө 34, говийн аймгуудын нутгаар 38 хэм хүртэл халуун  байна.Энэ долоо хоногтоо халуун өдрүүд үргэлжлэх нь ээ.

Хэт халалт нь  өндөр настангууд ,зүрх судас, амьсгал, мэдрэлийн тогтолцооны архаг өвчтөн, дотоод шүүрлийн өвчтэй, гадна орчинд идвэхитэй хөдөлгөөн хийж буй хүмүүс, илүүдэл жинтэй хүмүүст илүү эрсдэлтэй юм.

Аагим халуун эдгээр өдрүүдыг хэрхэн даван туулах энгийн хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

Агааржуулагч, сэнсээ зөв хэрэглэ

Агааржуулагч юмуу сэнсийг таазан дээр эсвэл газар  тавих нь хүчтэй үлээхээс биш, хангалттай сэрүүцүүлж чаддаггүй байна. Иймээс хүйтэн агаарын урсгал нь доороос дээш чиглэх байдлаар байрлуулаарай. Цонх руу сэнснийхээ ар талыг харуулаад үлээлгээрэй. Хэрэв танай гэрийн агааржуулагч муу ажилладаг бол халууныг даван гарах бас нэг арга бий. Үүний тулд танд сэнс болон мөс байхад л хангалттай. Жижигхэн хөлдөөсөн мөсийг томхон саванд хийн сэнсний өмнө тавиад үлээлгэ.

 

Цонхоо болон хөшгөө хаагаарай

Хэрвээ танай цонхоор зуны нар тусдаг бол өглөөнөөс эхлүүлээд нар жаргах хүртэл цонх болон хөшгөө хаагаарай. Ингэснээр танай гэр дотор сэрүүн байна. Харин шөнөдөө цонхоо онгойлгож унтаарай. Мөн хайр найргүй төөнөх нарны халуун элчээс өрөөгөө хамгаалахын тулд жирийн цагаан цаас ашигла. Нар эгц тусч байгаа өрөөний цонхонд цаасыг бэхэлж өг. Цагаан өнгө нь нарны туяаг ойлгосноор таны өрөөнд хүн байхад тохиромжтой таатай температурыг бий болгоно.

 

“Хөлдүү” ор

Хэт халуун өдрүүдэд хүн залхуурч, ядрамтгай болдог. Ялангуяа бүгчим халуун шөнө дээш доошоо хөрвөөсөөр байгаад унтаж чадахгүй байна уу. Тэгвэл дэр болон ор хөнжлийн даавуугаа гялгар уутанд хийн хөлдөөгчинд хэдэн цаг байлгаарай. Ингэснээр та сэрүүхэн орон дээр унтах ямар аятайхан болохыг мэдрэх болно.

 

Гэрлээ унтраа

Та зайлшгүй хэрэглэх шаардлагагүй бол дулаан гаргадаг бүхий л хэрэгслүүдийг унтраагаарай. Ер нь зөвхөн гэрэл гэлтгүй цахилгаанаар ажилладаг бүх цахилгаан хэрэгслээ салгаж байх хэрэгтэй. Учир нь тэднээс байнга дулаан ялгарч байдаг.

 

Цэвэр ус, чихэргүй ундааг сонгоорой

Халуунд гаазтай ундаа ууж, зайрмаг идэж сэрүүцэх гэж бүү яараарай. Харин үүний оронд цэвэр ус, чихэргүй ундаа сонгоорой. Мөн йогурт уувал сайн. Йогуртны 85 хувь уснаас бүрдэх тул таныг амархан сэрүүцүүлнэ.

 

Гар цүнхэн дэх мини-сэнс

Гудамжинд гар сэнс бариад алхаж яваа хүн харах сонин л байдаг. Гэхдээ их үдийн шатам халуунд үүнээс өөр сэрүүцэх арга байхгүй бол ичих хэрэггүй. Зүгээр л цүнхэндээ хийгээд гар. Орой та гэртээ ирэхдээ өдрийг харамсахааргүй өнгөрүүлсэндээ баярлах болно.

 

Та хөнгөн хувцаслаж, хөнгөн хоол идээрэй

Шингэнийг хурдан гадагшлуулдаг хувцас өмсөөрэй. Энэ төрлийн хувцас халууныг тэсвэрлэхэд тань туслах болно. Гараа хүйтэн усанд ойр ойрхон дүрж, хүзүү мөр, чамархайгаа норгож сэрүүцээрэй. Халуунд идсэн хэт хүнд хоол цусны эргэлтийг удаашруулдаг. Тийм учраас салат, жимс, жимсгэнийг түлхүү хэрэглээрэй. Хэт халуун өдрүүдийг ашиглан ходоод, гэдсээ цэвэрлэх боломж гарч ирж байна шүү дээ.

Сануулахад та өдөр 12-16 цагийн үед гадаа гарахгүй байхыг хичээгээрэй. Учир нь энэ үед нарны туяа илүү идэвхтэй, аюултай байдаг гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here