Нүүр хуудас Эрүүл мэнд Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар нэгдүгээрт ордог.

Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар нэгдүгээрт ордог.

413
0

МУ-ын хүний гавьяат эмч, академич, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Р.Сандуйжав ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байгаа талаар ингэж ярилаа. Ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар нэгдүгээрт ордог гэсэн харамсалтай тоон үзүүлэлт бий. Ялангуяа орон нутагт энэ өвчлөл өндөр байна. Орон нутгийг баруун, зүүн, төвийн гэсэн гурван хэсэгт хувааж үзвэл баруун аймгийн иргэдийн дунд өвчлөлийн тохиолдол элбэг. Тодруулбал Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймагт өвчлөл их,улсын дунджаар 1000 хүн тутамд 25-26 хүн өвчилдөг гэсэн үзүүлэлт байдаг. Гэтэл эдгээр таван аймагт энэ үзүүлэлт нэг, хоёр дахин их байна. Зарим аймагт гурав дахин өндөр байна. Увс аймгийн хувьд 1000 хүн тутмын 60-62 нь энэ өвчнөөр өвчилж байна. Баян-Өлгийд 58, Говь-Алтайд 48 хүн өвчилж байх жишээтэй. Үүнээс харахад нийслэл хотын дундаж үзүүлэлтээс хэд дахин өндөр тоо гарч байгаа юм. Зүүн зүгийн аймгууд давсгүй цай уудаг учраас давсны хэрэглээ харьцангуй бага гардаг. Увс аймгийн хувьд 1000 хүн тутмын 60-62 нь энэ өвчнөөр өвчилж байна. Баян-Өлгийд 58, Говь-Алтайд 48 хүн өвчилж байх жишээтэй.  Хэд хэдэн шалтгаан, хүчин зүйл бий. Үүнд газар зүйн байршил, газрын хөрс, ундны устай холбоотой. Дараагийн нэг гол шалтгаан нь хоол хүнс. Давсны хэрэглээ өндөр байна. Ер нь олон улсад монгол хүний нэг хоногт хэрэглэх давсны хэрэглээ маш өндөр гарсан байдаг. Нэг монгол хүн хоногт хэрэглэх давсны дундаж хэрэглээ 13 грамм байна. Гэтэл ДЭМБ-аас 5-6 грамм гэж заасан байдаг. Үүнээс харахад нэг хүн өдөрт хэр их давс хэтрүүлж хэрэглэж байгаа нь харагдаж байгаа юм. Мөн баруун аймгийн иргэдийн давсны хэрэглээ маш их. Нэг хүний өдөрт хэрэглэж байгаа давсны хэмжээ нь 28 грамм гэсэн судалгаа байна. Үүнээс харахад ходоодны хорт хавдар үүсэхэд гол нөлөөлж байгаа хамгийн том шалтгаан. Мөн хэрэглэж буй хоол хүнс, хорт зуршил буюу архи, тамхины их хэрэглээ ихээхэн нөлөөлж байна. Хүйсийн ялгаа бий.  Эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр, гурав дахин их өвчилж байна. Энэ нь эрэгтэйчүүд хорт зуршил их хэрэглэж, хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдсантай холбоотой. Архи хэтрүүлж хэрэглэх, тамхины хэрэглээ их байгаатай шууд нөлөөлдөг. Хоёрдугаарт анагаах ухааны талаас нь авч үзвэл бие махбодийн зүй тогтолтой холбоотой. Энэ нь юу гэхээр спергени гормон хүүхэд төрүүлэхэд, жирэмсэн үед илүү их ялгардаг. Жирэмсэн үед энэ гормон их ялгараад ирэхээр хөхөнд уураг орж хүүхдийн хоол бий болж байдаг. Энэхүү байгалийн зүй тогтлын нэг сайн тал, чанар нь хөхний хорт хавдар, элдэв өвчлөл, ходоодны хорт хавдраар өвчлөх тохиолдол бага байдаг. Эрэгтэй хүнд ч энэ даавар ялгардаг. Гэхдээ эмэгтэй хүн илүү их байдаг. Биений юм ирж байгаа дундаж насны эмэгтэйчүүдийн дунд ходоодны хорт хавдраар өвчлөх тохиолдол бага. Харин биений юм зогсоод нас өндөр болсон эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдох жишээтэй анагаах ухааны нарийн зүй тогтол бий.  Хамгийн гол нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хоол хүнсээ зөв сонгож, хорт зуршлаа орхих хэрэгтэй. Аль болох тос өөх багатай, хуурч хайрхан гэхээс илүү буцалгаж, жигнэсэн хоол хүнс хэрэглэх нь чухал. Үүний дараа мэдээж тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх нь зүйтэй. Мөн манай улсын хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ маш бага байна. Нийтээрээ жимс, ногоо хэрэглэхгүй байна. Тиймээс жимс, ногоос хоол хүнсэндээ тогтмол тодорхой хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй. Монголчуудад урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид, эмнэлгийн байгууллагад хандах ёстой гэдэг ойлголт байдаггүй. Нэг үгээр хэлбэл аливаа өвчин тусахаас сэргийлж, өөрийгөө эрүүл байгаа эсэхээ мэдэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй. Нийслэлд байгаа хүмүүс зарим хүмүүс үзүүлж харуулж байна. Гэхдээ маш бага хувь нь. Орон нутгийн иргэдийн хувьд огт байхгүй. Өвдөхгүй л бол тэр хүн эмнэлэгт очдоггүй. Өвдсөн хойноо үзүүлэхээр аль хэдийнэ эмчилгээгүй болчихсон байдаг. Хэрвээ жилд нэг удаа тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байсан бол тэр хүн өвчнөө хүндэртэл явахгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт эрүүл аж төрнө. Цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тулгарахгүй. Хорт хавдар эхэн үедээ ямарч шинж тэмдэг илэрдэггүй. Мөн зовиурладаггүй. Хавдар үүсээд гурван жил болчихсон хойно иргэд ирж байна. Ирээд үзүүлэхээр хүндэрчихсэн, эсвэл эцсийн шатандаа орчихсон байх жишээтэй. Хорт хавдар насжилттай холбоотой өвчин. 40 ба түүнээс дээш настай хүмүүс жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, ходоодоо дурандуулж байх ёстой. Ингэж чадвал энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here