15.10.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Уруул,тагнай сэтэрхий, урологи, төмсөгний услалт, эвэрхий, фимоз зэрэг бөөрний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ.

Орхон аймагт Тайваний гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр энэ сарын 16-21-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний болон бөөрний мэс заслын эмч нар ажиллах юм. Тус төвийн эрүү нүүр, бөөрний мэс заслын эмч нар уруул тагнай төрөлхийн сэтэрхий, урологи, төмсөгний услалт, эвэрхий, фимоз зэрэг бөөрний талын эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

Энэ төрлийн хагалгаа орон нутагт хийгддэггүй учир иргэдэд дээрх хугацаанд олон төрлийн нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Хагалгаа хийлгэх хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бөгөөд урьдчилсан үзлэг шинжилгээндээ орсон байхад хангалттай аж.

Хагалгаанд орох хүүхдүүд ханиадтай байж болохгүйг БОЭТ-ийн эмч нар анхааруулж байна. Тус мэс заслын баг ирэхээс өмнө хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүд урьдчилсан үзлэг, шинжилгээ өгөх шаардлагатай юм. Тиймээс уруул, тагнай сэтэрхийн болон урологи, бөөрний мэс засал хийлгэх хүүхдүүд БОЭТ-д очиж урьдчилсан шинжилгээндээ орох шаардлагатай юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.