2017.04.28 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Автомашины импортын татварын хэрэгжилтийг хойшлуулах хүсэлт гаргалаа
Ирэх долоо хоногоос буюу тавдугаар сарын нэгнээс Автомашины Онцгой албан татварийн хууль хэрэгжиж эхлэх юм. Тус хуульд өмнө нь татваргүй байсан хайбрид буюу хосолсон хөдөлгүүртэй машин, газар хөдөлгүүртэй машинд импортын татвар ногдуулснаар энэ төрлийн автомашины борлуулах үнэ өсөх хандлагатай байгаа.
Харин үүнийг АН-ын бүлэг иргэдэд дарамт болно хэмээн үзэж, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ч байр сууриа илэрхийлэн, төслийн эл хэсгийг эргүүлэн татахыг хүссэн боловч УИХ-ын чуулганаар дэмжигдээгүй билээ.
Тэгвэл өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус хуулийн хэрэгжилтийн хугацааг аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.