niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b0%d1%80%d0%b0%d0%b2%d0%b4%d bdb60bbdab7f0737… ← back to niitlelch.mn

Аравдугаар сард Налайх хүүхдийн эмнэлэгтэй болно

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөр өдөрт 20-30 хүүхэд үзүүлж тусламж, үйлчилгээ авдаг. Жил бүр шинээр 900 хүүхэд мэндэлж буй тус дүүрэгт хүүхдийн эмнэлэг барих зайлшгүй шаардлага тулгараад буй.

Тиймээс “Хангарьд Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн хөрөнгөөр 50 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн шав тавих ёслол энэ сарын 28-нд болж, барилгын ажлыг эхлүүлжээ.

Эмнэлгийн барилгын ажил ирэх аравдугаар сард дуусч, ашиглалтад орох юм.