Монгол тулгатны бөхийн наадам болно
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар хамтран монгол угсаатны бөхийн их наадам хийхээр төлөвлөж байгаа аж. Тэд энэ тухайгаа дөрөвдүгээр сарын 27-нд болсон шинжлэх ухаан, соёл урлагийн “Алтан агсарга” шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгдсэн юм.