niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% b4c34514fd8ebf5c… ← zurück zu niitlelch.mn

Дэлхийн крипто олборлогч төхөөрөмж үйлдвэрлэлийн тэргүүлэгчид хамтарна

Дэлхийн крипто олборлогч төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг БНХАУ-ын Bitmain компани нь компьютерын хүчин чадлын тэргүүлэх sharing платформ болох BitDeer.com-той стратегийн брэндийн түншлэл бий болгож байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талууд хамтарсан маркетингийн санаачлагын хүрээнд ийнхүү хамтран ажиллах юм.

Bitmain-г гол гурван бүтээгдэхүүний сүлжээ болох Antminer, BTC.com, AntPool зэрэгтэй BitDeer.com нь түлхүү хамтран ажиллаж, харилцан идэвхтэй маркетингийн кампанит ажлын санаачлага бий болж байна.

Ялангуяа BTC.com болон AntPool нь BitDeer.com-ын анхны стратегийн түншүүд болж байна. Ингэснээр BitDeer.com-ын олон улсын хэрэглэгчдэд шилэн, ил тод, тогтвортой, мэргэжлийн mining pool үйлчилгээг үзүүлэх юм.