niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b0%d1%80%d1%8c%d1%81-%d0%b3% 11cb578bd505cafa… ← zurück zu niitlelch.mn

Арьс гоо заслын “Sona beauty” эмнэлгийн үйл ажиллагааг зогсоов

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Ланд марк төвийн 2 давхарт байрлах Арьс гоо заслын эмнэлэгт хяналт шалгалт хийгээд байна.

Шалгалтаар тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил илэрсэн ба улсын байцаагчийн 02-03-284/23 дугаартай актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоогоод байна.  Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.