niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d2%af%d0%bd%d0%b4%d1%8d%d1%81%d 17e69852a2551fc0… ← zurück zu niitlelch.mn

Үндэсний төлбөрийн ₮-Картыг шинэчлэнэ

Үндэсний төлбөрийн “₮-Карт”-ыг EMV/NFC стандартын чиптэй болгох ажлын үйл явцыг банкуудад танилцуулах уулзалтыг Монголбанк Монголын Банкны Холбоотой хамтран 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдөр зохион байгууллаа.

Уг уулзалтаар EMV чип технологийг нэвтрүүлэх гэрээ хэлэлцээрийн үйл явцыг танилцуулахын зэрэгцээ банкудаас ₮-картын чипний стандартын талаарх санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцлээ.