niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:21 UTC Source: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%bc%d1%87%d0%b1%d1%85-%d0%bd%d1%8b- 1a8c456279dcbb86… ← back to niitlelch.mn

МЧБХ-ны хойшлогдоод байсан хурал…

Арваннэгдүгээр сарын 19-нд Их хурлаа хийхээр цугласан ч дотоод асуудал, холбоо тойрсон маргаануудаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 23-нд хуралджээ.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. МЧБХ-ны дүрмийн тѳсѳлтэй танилцаж, санал оруулж хэлэлцлээ.
  2. МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэв.
  3. Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50,000 CHF- ийн торгуулийг одоо байгаа Удирдах зѳвлѳлийн гишүүд 10 хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэв.
  4. Унгар улсын Будапешт хотод 2016 оны 12 дугаар сарын 09-12-нд зохиогдох Олимпийн бус жингийн ДАШТ-нд оролцох баг бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлав. Багийн даргаар МЧБХ-ны УЗ-ын гишүүн, “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, албаны тѳлѳѳлѳгчѳѳр Н.Дүгэрсүрэн, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, тамирчнаар ОУХМ Т.Түвшинтулга, Б.Батзориг, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нарыг баталлаа. Мѳн дээрх тамирчдын дасгалжуулагчид болох Д.Батням, О.Пүрэвбаатар, Ц.Баярсайхан, П.Чулуунбаатар нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
  5. МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлж, УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны  ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаярыг томилжээ.