niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%be%d1%80%d0%b3%d0%be%d0%b4%d ea840a11d9457cfc… ← zurück zu niitlelch.mn

Оргодол С.Төмөр ачааны вагоноор хил нэвтрэх гэж байжээ!

Хаалттай хорих 461 дүгээр ангиас Сэтгэл зүйчийн хайхрамжгүй байдлаас үүдэн оргосон С.Төмөрийг барисан байна.

Тодруулбал 2019 оны 06-р сарын 21-ний өглөө 06 цагийн үeд  Замын-Үүд дэх УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мөнхбаяр онц ноцтой гэмт хэрэгтэн, оргодол этгээдийг ачааны вагонд нуугдан хил гарах гэж байхад нь барьсан байна. Хэрэгтэнг Замын-Үүдын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.