niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:29 UTC Source: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d1%85-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d1%80% 3bf24da698a1acba… ← back to niitlelch.mn

Х.Болортуяа “Нур-Султан-2019”-д эх орноо төлөөлөн оролцоно

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн жинд алтан медаль хүртэж, “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа.

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Биеийн тамир, спорт хорооны заал”-д зохион байгуулагдсан юм.

Тэмцээнд 26 байгууллагын 241 тамирчин оролцож, 20 жин төрөл тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.