2019.07.03 · niitlelch.mn (Archiv) · Архив

МУГТ Д.Сумьяа ДАШТ-ийг өнжинө

Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг МЖБХ-ноос зарлав.

Тус тэмцээн ирэх наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токио хотод болно. Харин үүнд хамгийн их итгэл хүлээлгэж байсан тамирчдын нэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа өнжихөөр болжээ.

Ийнхүү багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Эрэгтэй

60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин

66 кг: ОУХМ Ё.Басхүү

73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар

81 кг: Азийн аварга О.Ууганбаатар

90 кг: ОУХМ Г.Алтанбагана

-100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар

+100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг

52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой

57 кг: ОУХМ Л.Энх-Отгон

63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч

70 кг: ОУХМ Ц.Энхчимэг

-78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.