2021.03.22 · niitlelch.mn (Archiv)
· Архив
“ХӨЛ ХОРИО” тогтоох бол иргэдээс мэдээлэл нуухгүй, эрт мэдээлэх чиглэл өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзсан байна.
Уулзалтаар Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр /2021-03-22/ хуралдуулах үүрэг өгсөн байна.
Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгчээ.
Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байгаа.
Харин халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5000 орчим болоод байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.