25/03/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
УОК: Иргэн Г.Баасангаас халдвар илэрсэн гэх мэдээлэл гаргаагүй
АТГ-ын хяналтын зөвлөлийн дарга Г.Баасангаас коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Тухайн мэдээллийг УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн гэж буй боловч УОК тухайн мэдээллийг үгүйсгэлээ.
УОК албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан “УОК-ийн Шуурхай штабаас иргэн Г.Баасанг ковидын халдвар авсан гэж ямар нэгэн мэдээлэл огт гаргаагүй. Хувь хүний нэр, албан тушаал, хувийн мэдээллийг УОК зарладаггүй болно. Янз бүрийн зорилготой ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье” хэмээн мэдэгджээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.