niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%82%d1%83%d1%81%d0%b3%d0%b0%d 504d44ca78815d47… ← zurück zu niitlelch.mn

Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 7 хоног ажиглах байранд байлгана

Улсын онцгой комиссын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 7 хоног болгон бууруулах шийдвэрийг гаргаж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ирсэн, одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоногийн тусгаарлалтаа дуусгах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.