niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:29 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b1%d0%b0%d1%8f%d0%bd%d0%b7%d 1b26a4ce00d3dd2e… ← niitlelch.mn руу буцах

Баянзүрх дүүрэг вакцинжуулалтаараа тэргүүлж байна

Өчигдөр өглөөний байдлаар улсын хэмжээнд 376373 иргэн вакцины эхний тундаа хамрагдаад байна.

Улаанбаатар хотод дүүргээр нь ангилж харвал:

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт хамгийн өндөр буюу 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагджээ. Харин Баянзүрх дүүрэгтэй ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалт харьцангуй муу буюу 44.8 мянган иргэн хамрагджээ.

Хан-Уул дүүрэгт 47.2 мянга, Сүхбаатар дүүрэгт 43.4 мянга, Чингэлтэй дүүрэгт 39.9, Баянгол 55 мянга, Багахангай 776, Налайх 8618, Багануурт 6024 хүн вакцин тариулжээ.