niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:29 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%be%d0%b9%d1%80%d1%8b%d0%bd-% 1fae22a507dc4e98… ← niitlelch.mn руу буцах

Ойрын хавьтал болсон бол вакцин хийлгэх хугацаагаа хойшлуулна

    Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд иргэдээс ирүүлсэн тусгаарлах байртай холбоотой нийтлэг асуултад УОК-ын Шуурхай штабаас хариулж байна.

Ойрын хавьтал болсон бол вакцин хийлгэх хугацаагаа хойшлуулна
COVID-19 халдварын эсрэг вакцинд хамрагдах гэж байтал ойрын хавьтал болоод тусгаарлалтад байгаа бол ажилан тусгаарлалтын хугацаа дуусах хүртэл вакцинд хамрагдах хугацаагаа хойшлуулахыг зөвлөж байна.

Гадаадаас ирсэн иргэд 14 хоног тусгаарлагдаж шинжилгээ өгнө
Гадаадаас ирсэн иргэд тусгаарлах байранд 7 хоног, гэртээ 7 хоног гээд нийт 14 хоног тусгаарлагдах юм. Тэдгээр иргэдийг тусгаарлалтад орсноос хойш 3 болон 6 дахь хоногт нь коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авна.

Тусгаарлах байранд байгаа хүнд шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй шинжилгээ авна
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хүнд коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хугацаа харгалзахгүй шинжилгээ авах ажлыг нийслэлд ХӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг, орон нутагт харьяа эрүүл мэндийн байгууллага нь зохион байгуулна.