2021.04.07 · niitlelch.mn (Archiv) · Архив

Н.Түвшинбаярын олимпийн медаль нь халдашгүй ДАРХАН ӨВ гэв

ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпийн медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын эзэн.

~Н.Түвшинбаярын Олимпийн медаль халдашгүй ДАРХАН ӨВ~

Албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ-оос мэдэгдлээ.

Олимпийн медалийг дараах тохиолдолд хураадаг,

Допинг хэрэглэсэн нь батлагдсан,

Олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан,

Олимпийн медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимыг санаатайгаар орхих,

Ёслолын үеэр Улс төрийн зорилгоор плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүр мөсөн хураадаг байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.