niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:29 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%be%d1%85%d0%b8%d0%b4%d1%8b%d0%bd-u 08cee9701450d402… ← niitlelch.mn руу буцах

Охидын “U-23” баг дэлхийн чансааг тэргүүлж байна

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо( FIBA) -ноос 2021 оны дөрөвдүгээр сарын долооны байдлаар 3Х3 сагсанбөмбөгийн чансааг шинэчлэн гаргажээ.

Үндэсний Холбоо, эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг, U-23 буюу 23 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй баг, U-18 эрэгтэй, эмэгтэй гээд долоон ангилалд чансааг зарлажээ.

~Монголын охидын “U-23” баг дэлхийн чансааг тэргүүлэв~

Харин Монгол улсын охидын “U-23” эмэгтэй баг дэлхийн чансааг тэргүүлж, U-23 эрэгтэй баг гуравт, эмэгтэй шигшээ баг наймд, эрэгтэй шигшээ баг есд, харин U-18 ангилалд эмэгтэй баг есд, эрэгтэй баг 54-д эрэмбэлэгдээд байна.