2021.04.08 · niitlelch.mn (Archiv) · Архив

Өнөөдрөөс иргэдийн дансанд 300,000 төгрөг орно

Энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинд шилжих шийдвэр гаргав.

Уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг хэзээнээс олгох вэ?

-Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая хүн тус бүрийн дансанд өнөөдрөөс 300 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ. Өмнө нь бол ингэж иргэн бүрт өгч байсан хөтөлбөр байхгүй. Тиймээс бүх иргэдээ данстай болгоход хугацаа орно. Гэхдээ хүүхдийн мөнгөний болон ахмадуудын тэтгэврийн данс, 1072 хувьцааны гэх мэт дансыг ашиглана. Үүнд 7-10 хоног зарцуулах болов уу гэж бодож байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.