niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/73-%d0%bd%d0% 1dd57203e5d674e2… ← zurück zu niitlelch.mn

73 настай Юн Ё Жон “шилдэг туслах дүр”-ийн ШАГНАЛ хүртэв

НЬЮ-ЙОРК. 93 дахь удаагийн Оскарын наадмын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Юн Ё Жон тодроод байна. Юн Ё Жон нь өдгөө 73 настай уран бүтээлч билээ.

Тэрээр “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн Кино академийн шагналыг хүртэж буй. Ингэснээр тэрбээр Оскарын шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна.

~73 настай Юн Ё Жон “шилдэг туслах дүр”-ийн ШАГНАЛ хүртэв~

Харин тэрбээр туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байна.