2021.04.28 · niitlelch.mn (Archiv) · Архив

Өмнөговь аймагт зарим газрын үйл ажиллагааг НЭЭЛЭЭ

Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 27-ны хурлаар зарим газруудын үйл ажиллагааг нээлээ.

Үүнд ,

банк бус санхүүгийн байгууллага,

даатгалын компаниуд,

үүрэн холбооны оператор компаниуд,

оёдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эхлүүлж 10:00-16:00 цагт ажиллахаар боллоо.

Мөн банкны салбаруудын ажиллах цагийг 10:00-16:00 болгож сунгалаа.

Тодорхой үе шаттайгаар худалдаа үйлчилгээг нээх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг Шуурхай штабаас анхааруулж байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.