niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:29 UTC Source: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d1%86-%d0%b0%d0%bd%d0%b0%d0%bd 97ea8d739e5faed0… ← back to niitlelch.mn

Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэхийг үүрэгдэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Улмаар түүний хохирогч гэх 1000 гаруй эмэгтэй байгааг иргэн Б.Сүндэръяа мэдээлж байсан билээ.

Тэгвэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өглөө.

Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзжээ.

Эх сурвалж: parliament.mn