niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:29 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b3%d0%be%d0%b2%d1%8c-%d0%b0% 599fefd1985195af… ← niitlelch.mn руу буцах

ГОВЬ-АЛТАЙ. PCR шинжилгээний явуулын лаборатори ажиллаж эхэллээ

PCR шинжилгээний явуулын лаборатори /2021-05-04/-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймагт ажиллаж эхэллээ.

Говь-Алтай аймаг өмнө нь буюу коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш PCR шинжилгээний сорьцуудаа Ховд, Баян-Өлгий аймагт илгээж хариугаа гаргаж байсан.

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарын санаачилгаар ЭМЯ-наас Говь-Алтай аймагт явуулын лабораторийг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу өнөөдрөөс PCR шинжилгээг аймагтаа авдаг болсон тухай тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдээлэв.