05/05/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

Орон нутагт оршин суудаг ГАДААД ИРГЭДЭД энэ сарын 20-оос ВАКЦИН хийнэ

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг тавдугаар сарын 20-ноос эхлэн вакцинд хамруулна.

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа.

Энэ хүрээнд Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран гадаадын иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион зохион байгуулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.