niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b0%d0%bd%d1%85%d0%b0%d0%b0%d 7674b5fb4859f4d2… ← zurück zu niitlelch.mn

Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг ШАЛГА

Энэ сарын 3-нд буюу Хөвсгөл аймагт “Портер” маркийн автомашины жолооч хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ нэг нас 7 сартай Б-г дайрч амийг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Түүнчлэн энэ он гарснаас хойш 1-3 насны дөрвөн хүүхдийг жолооч нар санамсар болгоомжгүйгээр автомашины хөдөлгөөн хийх үедээ дайрч амийг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн байна.

~Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг ШАЛГА~

Дээрх харамсалтай хэргүүдтэй холбогдуулан жолооч нарыг автомашинаа асаахдаа анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд, хойно бага насны хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаж байхыг сэрэмжлүүллээ.