niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:29 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%82%d3%a9%d1%80%d0%b8%d0%b9%d 24d9a9ee299a29b6… ← zurück zu niitlelch.mn

Төрийн үйлчилгээг хүртээх “Е-Mongolia” үйлчилгээний төв ням гарагт НЭЭГДЭНЭ

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн 1 давхарт энэ ням гарагт буюу тавдугаар сарын 09-нд үүдээ нээх гэж байна.

~”Е-Mongolia” үйлчилгээний төв ням гарагт НЭЭГДЭНЭ~

Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм.