niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:29 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% d14661142d524520… ← niitlelch.mn руу буцах

АНУ “Pfizer”-ийн вакциныг ӨСВӨР НАСНЫХАНД хэрэглэхийг ЗӨВШӨӨРӨВ

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар 12-15 насны хүүхдүүдэд “BioNTech-Pfizer” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.

“Хүнс, эмийн чанарын хяналтын газар коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “BioNTech-Pfizer” компанийн вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлөө өргөтгөж, 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч байна.

Тийнхүү 2020 оны 12 дугаар сарын 11-нд олгосон зөвхөн 16-гаас дээш насныханд яаралтай хэрэглэх зөвшөөрөлдөө нэмэлт өөрчлөлт орууллаа” хэмээн мэдэгдэлд дурджээ.