13.05.2021 · niitlelch.mn (Archiv) · Archiv

САЙН МЭДЭЭ: Ананд хүүгийн эмчилгээний ЗАРДАЛ бүрдэж, БНСУ-ыг зорив

Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлошоод байсан Ананд хүүд сайхан сэтгэлт ард түмэн тусламжийн гараа сунгаснаар эмчилгээний зардал бүрдэж БНСУ-ыг зорих гэж байна.

Энэ талаар түүний ээж н.Даваа,

“Хагалгааны 380 сая төгрөг бүрдэж бид хоёр БНСУ-ыг зорихоор Чингис хаан нисэх онгоцны буудалд ирээд байна. Бид 10:40 цагт ниснэ. Хүүгийн эмчилгээ зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул нэлээд хугацаа зарцуулах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” гэв.

Хандив цуглуулж эхэлснээс хойш Ананд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларчээ.

Монголын бүр үрсэд эрүүл энхийг хүсье

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.