niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:21 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%8d%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b7%d0%b0%d1%81%d0%b0%d0%b3/%d0%b7% 5e82351df3a8f63d… ← niitlelch.mn руу буцах

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2016.11.24-2016.11.29-ны өдрүүдэд захиалга авч, арилжигдах богино хугацаат ЗГҮЦ / 6 сар/

1. Үнэт цаас гаргагчийн нэр:                      Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго:                      Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ:       Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл:                                     Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ:                                              100,000
6. Хямдруулсан үнэ:                                        88,725.00
7. Нийт гаргах тоо:                                          100,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:

ЗГҮЦ-ны төрөл Арилжааны симбол  Тоо хэмжээ
/ширхэг/
Үнийн дүн
/тэрбум төгрөг/
Хугацаа /7 хоног/ Хүү төлөгдөх хэлбэр Жилийн хүүгийн хэмжээ (хувь) Захиалга эхлэх өдөр Арилжаа хаах өдөр
100,000 10.0 39 Хямдруулалттай 16.99% 2016.11.24 2016.11.29

 

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 11:00 цаг хүртэл

12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ