29/05/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“ШРИ-ЛАНК ” УЛСАД ҮЕР БУУЖЭЭ.

Шри-Ланк улсад их хэмжээний аадар бороо орж үер буусан талаар” СNN”  агентлаг мэдээлсэн байна. Үерийн улмаас 151 хүн амь насаа алдаж,111 хүн ор сураггүй сураггүй болж  хайх ажил явагдаж байна. Зарим бүс нутагт  гол мөрөн үерлэсэн тул аврах ажиллагаа зогсоход хүрчээ.Мөн үерийн улмаас хагас сая хүн орон гэргүй болж, түр хорогдох байруудад амьдарч байна.Тус улсын Гадаад хэргийн сайд Рави Карунанаяке эх оронд нь нүүрлээд буй гамшгийг зогсоохын тулд НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудаас хүмүүнлэгийн тусламж хүссэн аж. Шри-Ланк улс нь Энэтхэгийн далайн Шри-Ланк арал дээр оршдог бөгөөд хойд талаараа Энэтхэг улстай,баруун талаараа Мальдив улстай хиллэдэг , халуун бүсийн цаг  агаартай,  байгалийн өнгө үзэмж сайхан учраас “Энэтхэгийн далайн сувд” гэсэн алдартай юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.