niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%bd%d0%b8%d0%b9%d1%81%d0%bb%d c949caead15a7fdc… ← back to niitlelch.mn

“Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн  81 дүгээр  тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөрийн үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохын тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, СӨББ, насан туршийн боловсролын төвийн удирдлага, багш нарын 97,3 хувийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, Стратеги академи, нийслэлийн Боловсролын газраас хамтран 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан түүвэрчилсэн судалгааны нэгдсэн дүн, дүгнэлт, зөвлөмж, нийслэлийн Боловсролын газрын даргын А/91 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн СӨБ, бага, дунд боловсролын өнөөгийн байдалд хийсэн “SWOT” шинжилгээний тайлан, боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэх ажлыг тус тус зохион байгуулсан байна.

“Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 чиглэл, 5 зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм. Дэд хөтөлбөр нь:

зэргээс бүрдэх бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 225 сургууль, 623 цэцэрлэг, 8 насан туршийн боловсролын төвүүдийг хамран хэрэгжинэ.“Нийслэлийн боловсрол – 2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн боловсрол–2020” хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэдийн хүсэн хүлээж буй боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг шуурхай хүргэх бодлогын баримт бичигтэй болж байгаа бөгөөд эн тэргүүнд захын хорооллын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын салбарын багш ажилтнуудын хариуцлага, багш нарын хөгжил, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах  болно” хэмээн онцлов гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.