niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4% fc17abcaa9ec1831… ← niitlelch.mn руу буцах

Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлт болно.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор өнөөдөрөөс эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана. Сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд 18 хоног үргэлжилнэ. Өнөөдөр нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийнэ. МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд 10:00 цагаас эхэлнэ. АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын хувьд Хэнтий аймагт сурталчилгааны нээлтээ хийхээр болжээ. МАХН-ын нэр дэвшигч Ганбаатарын сурталчилгааны нээлт Эрх чөлөөний талбайд 11:00 цагт болох юм байна.