niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-16 09:30 UTC Эх: https://eguur.mn/702984/ 8392259bb496a2ac… ← niitlelch.mn руу буцах
УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

О.Цогтгэрэл: Төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд ажлаа өгөөд шалгуулах ёстой. Шаардлага хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө

  

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар “Бодь Интернэшнл”-тэй холбоотой асуудлыг хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл өглөө.

АН-ын бүлгийн дарга Б. Түвшин: Бүх нууцалсан гэрээний цаана хулгай байсан байна

-АН-ын 42 гишүүн бүгд гарын үсэг зурж, хянан шалгах түр хороог байгуулж бүх оффтейк гэрээг нээлттэй, ил тод болгоно. Сүүлийн арав, хорин жил явж байгаа оффтейк гэрээ, нүүрсний хулгай Монголын эдийн засаг руу орж ирсэн мөнгө төрийн эрхийг хууль бусаар зарцуулах буюу сонгуульд зарцуулагдсан байх магадлалтай. Төрийн бүх түшний албан тушаалтнууд энэ хээл хахууль авлигын асуудалд холбогдсон байх магадлалтай болохоор Хяналтын ерөнхий сонсголыг зайлшгүй хийх шаардлагатай. Бүх нууцалсан гэрээний цаана хулгай байсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Монголчууд авлигаар дайн дажинтай Шри Ланка улсын ард явж байна шүү

-105 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархдаг МАН эцэст нь Монголын авилгачдын нам болжээ. МАН гэдэг товчлол бол ардын биш авлигын болсон гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Авлигын индексээр Монгол Улс дарангуй дэглэмтэй улсын ард цохиж явна шүү дээ. Беларусь улсын, дайн дажинтай Шри Ланка улсын ард явж байдаг шүү дээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл: Төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд огцорч, ажлаа өгч, шалгуулах ёстой

-Эдгээр хүмүүс ажилтай байхад яаж шалгадгийг бид харж байна. Маргааш гарч ирээд энэ бүгд хууль ёсных гэж хэлэх нь. ААН хооронд хийж байгаа нүүрс зарах гэрээ яагаад үндэсний аюулгүй байдлын шийдвэр гардаг юм?  Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүдийг яаралтай ил болгох хэрэгтэй. Хэн, ямар шийдвэр гаргаж байсныг ил болгох хэрэгтэй. Авлигыг үнэхээр тэвчих аргагүй боллоо. Төрийн тэргүүн нь хүртэл холбогдож байна. Сарын өмнө тансаг хаус орд харшийн тухай ярьж байсан. Мкв-ыг нь сая төгрөгөөр барьсан гэж хэвлэлийн алба нь хэлж байна. Одоо ийм үнээр барьдаг тансаг хаус байтугай Дэнжийн мянгын гэр хорооллын байшин байхгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байна. Ардын нам засагласан нь гэдэг 10 жилийн эмнэлэгт драмын жүжиг үргэлжилж байна.   Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал аа, одоо ингээд яваад байх юм уу? Энэ улс орон чинь авлигын намагтаа улам живлаа. Орших, эс орших дээр тогтлоо. “Тоглоом тоотой нь дээр шүү” гэж авлигажсан системийн толгойлогч нарт хэлье.

Х.Тэмүүжин: Гэрчийг хамгаалалтад авахаас хамгийн их айдаг хүмүүс нь авлигачид байдаг. Үйл явдлыг бодитойгоор хэлэх ийм хүн байна гэхээс айж байгаа хүмүүс Тахарын албыг татан буулгаж байна гэж тухайн үед хэлж байсан. Яг өнөөдөр тэр дүр зураг харагдаж байна. Нэн даруй Тахарын албыг сэргээх ёстой.

М.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert