У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Тэрбээр "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм уу. Би хэсэг чимээгүй явлаа, харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч юм бүхэнд хариулт өгөөд, сошиал ертөнцөд орж, янз янзын асуудал ярьж, бичээд байх боломжгүй байхгүй. Ярих юм гэж байна, ярихгүй юм гэж байна. Хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй. Өчигдөр Ардчилсан Намын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөч, үнэн мөнөө тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна. Үүнд санал нэг байгаа. Төрийн тэргүүн бол үүрэгт ажлаа өгөөд үнэн, худлаа тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа энэ этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлье" гэв. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар түүний үүргийг Улсын Их Хурал(УИХ)-ын дарга гүйцэтгэнэ. Дөрвөн сарын дотор сонгууль зохион байгуулна гэсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Тэрбээр "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм уу. Би хэсэг чимээгүй явлаа, харлаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.