20/11/2026 · ikon.mn · Г.Мөрөн, iKon.mn

БОУАӨЯ: “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байна

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Москва хотноо хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өглөө. Уулзалтад Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээчид, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын дарга З.Батбаяр нар оролцов. ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээчид оролцсон. Энэхүү хэлэлцүүлгээр хоёр орны ШУА-ийн эрдэмтдийн багийн хоёр жил хийж гүйцэтгэсэн “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгөв. Мөн судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны арванхоёрдугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.

Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Москва хотноо хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өглөө. Уулзалтад Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээчид, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын дарга З.Батбаяр нар оролцов. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rts · Archived: 20/11/2026
🗎 Snapshot (2026-11-20) · 25e5fdf010bc69d6…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.