2017.06.16 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга сонгогдлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонголоо.
Тэрбээр Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-нд албан ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Д.Одбаяр Үндсэн Хуулийн Цэцийг удирдахаар болж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.