niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:42 UTC Эх: https://news.mn/r/2900777/ 36634b0eb1ee0a60… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Түүхэнд анх удаа Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв

Тойм: Түүхэнд анх удаа Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв

Улс орны эдийн засаг, улс төр, нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Энэ жилийн ургац хураалт 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдлээ. Мөн аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дархан-Уул аймаг тэргүүлсэн бол Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсны төлөө С.Шаарийбуу олон нийтийг нэгдэхийг уриаллаа. Засгийн газрын зарим албан тушаалтныг чөлөөлж, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг төрийн хүндэтгэлийн ёслолоор үдсэн үйл явдлууд энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв.


УРГАЦ ХУРААЛТ 1990 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЛЭЭ

Намрын ургац хураалтаар улсын хэмжээнд нийт 1 сая 403.1 мянган тонн ургац хураан авсан нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үүний дотор 574.8 мянган тонн үр тариа, 394.3 мянган тонн таримал тэжээл, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 171.4 мянган тонн төмс, 57.7 мянган тонн тосны ургамал хураан авчээ.

Ингэснээр 2026-2027 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрджээ.

Тодруулбал, гурил үйлдвэрлэхэд шаардлагатай 320 мянган тонн хүнсний улаанбуудайн хэрэгцээнээс давсан буюу нийт 329 мянган тонн улаанбуудайг стратегийн нөөц болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Энэ жилийн тариалалт хур тунадас, нойтон цасны улмаас хойшилсон ч зуны саруудад хур тунадас элбэг байсан нь арвин ургац авахад нөлөөлжээ. Таримал тэжээлийн ургац 1990 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрсэн бол хүнсний ногооны ургац 1960 оноос хойших хамгийн өндөр түвшний нэг болж байна.

С.ШААРИЙБУУ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛДЭЭ ОЛОН НИЙТИЙГ УРИАЛАВ

Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг тогтоолгохоор түүний аав, Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбуу Малайзын Холбооны шүүхэд давж заалдах өргөдөл гаргажээ. Тэрбээр 21 жилийн турш цуглуулж, баталгаажуулсан баримт материалдаа үндэслэн шүүхэд хандсан. Энэхүү тэмцлээ олон улсын хэмжээнд дэмжүүлэхээр иргэдээс цахим өргөдөлд гарын үсэг зурахыг хүссэн байна. Ш.Алтантуяагийн хэргийн асуудал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд дахин орж, гэр бүлийнхэн нь үнэнийг тогтоолгож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахын төлөө тэмцсээр байгаа юм. С.Шаарийбуу иргэдийг “Dignity for Altantuya” нэртэй олон улсын цахим өргөдөлд нэгдэж, шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжихийг уриалжээ.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСЭЭР ДАРХАН-УУЛ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, ДОРНОГОВЬ АЙМАГ УДААЛАВ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2012 оноос эхлэн жил бүр 21 аймгийн өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэн, судалгаа хийж ирсэн. Тэгвэл өнөөдөр “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцуулав.

Энэ онд  ерөнхий үнэлгээ Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь аймаг  96.2 оноотойгоор удаалжээ.  Мөн Орхон аймаг 92.3,  Өмнөговь аймаг 79.8 , Дорнод  аймаг 76.5 оноо авч эхний таван байрт шалгарчээ.

Харин  Булган  аймаг 34.0, Говь-Алтай аймаг 39.4, Завхан аймаг 40.6, Төв аймаг 42.7, Дундговь аймаг 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна. Гэхдээ энэхүү оноо нь Оноо нь харьцангуй хэмжүүр юм. Тухайн жилийн хамгийн өндөр үнэлгээтэй аймгийг 100 оноо гэж авч, бусад аймгийг түүнтэй харьцуулдаг аж.

2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 61.5 болж, 2023 оны 66.6 онооноос 5.2 оноогоор буурсан байна. Үндсэн дөрвөн бүлгийн дундаж оноог 2023 оны үр дүнтэй харьцуулахад бүгд буурсан үзүүлэлттэй байна.

Өмнөх судалгаа буюу 2023 оны үр дүнтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар эрэмбээс ахиж, ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна. Харин 2023 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт бичигджээ. Дорноговь, Өмнөговь аймгууд эхний дөрвөн байрт эрэмбэлэгдсэн байр сууриа хадгалсан бол Дорнод аймаг зургаадугаар эрэмбээс тавдугаар байрт ахисан байна.

Аймаг тус бүрийн өөрчлөлтийг харвал 21 аймгаас таван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсөж, 16 аймгийн оноо буурчээ.

Б.ЭНХБАЯР, Д.МӨНХ-ЭРДЭНЭ НАРЫГ ЧӨЛӨӨЛЖ, Д.БАТЛУТЫГ ХҮСЭЛТИЙГ ХОЙШЛУУЛАВ

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр мэдэгдэл хийх үеэрээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг өөрсдийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдэгдлээ.

Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлутын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хойшлуулсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ажлаа өгөх гэж буйтай холбогдуулан улсын аюулгүй байдлыг харгалзан Батлан хамгаалахын сайдын хүсэлтийг одоогоор шийдвэрлэхгүй байхаар болсон гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал тайлбарлажээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮДЭВ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, улмаар Төрийн хүндэт харуулын жагсаалтай мэндчилэв. Үүний дараа Төрийн дуулал эгшиглэж, тэрбээр ёслолд оролцсон дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй гар барьж мэндчилсэн юм.

Ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр, засгийн төлөөлөл оролцлоо. Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн тоглолтоор ёслол өндөрлөж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайгаас хөдөлсөн байна. Тэрбээр 2021 оны зургаадугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, төрийн тэргүүний албыг таван жил таван сар орчим хашжээ.

У.Хүрэлсүх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зургаан жилийн хугацаатай сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-нд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Тэрбээр төрийн тэргүүний нэр хүндэд халдсан мэдээлэлтэй холбогдуулан гүтгэлэг зохион байгуулж буй бүлэглэлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, төрийн тэргүүний нэр төрийг сэргээлгэх зорилгоор ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан юм. Улмаар түүний хүсэлтийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 64.119.16.116

Олон хүний дотор онгойж бна гэсэн шум бна.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 64.119.19.52

SEXSY TANILTSI80955877

Avatar

Зочин 4 цагийн өмнө 73.202.96.183

Ургац өндөр авсан жилдээ гурилын импортод хориг тавиад ургац муу жилд нь гурилын импортын хоригоо цуцлаад байвал яадаг бол…

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 64.119.19.52

AXN ANUSN NUX TAALAMJTAI VANAG XELEERE DYRTAI DOLOOJ BOOB XXI BOOW DOLOON ANUSDAAD ALNI SEKSY80955877BIEE UNELLEED SADARLI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж